Эмийн жор зөв бичилт

“Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2004 нь Стандартчилал хэмжилзүйн үндэсний Зөвлөлийн 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 34 тоот тогтоолоор батлагдаж, тус зөвлөлийн 2008 10.30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. “Эмийн жор” гэж эмчээс эм зүйч (эм найруулагч) –д хандан энэхүү стандартад заасан жорын маягт дээр тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх эмийг заасан баримт бичиг” бөгөөд түүний буруу бичилт болон олголтоос үүдэн өвчтөний эрүүл мэнд хохирсон тохиолдолд эмч, эм зүйч, эм найруулагчийн ёс суртахуун, шийтгэлийн хариуцлагыг тодорхойлогч хууль ёсны баримт бичиг болдог. 

 

1.    Эмийн жорын маягтын ангилал, хэмжээ

 

1.

Эмийн жорын маягтыг энгийн, мансууруулах гэж ангилдаг.

2.

Энгийн эмийн жор нь А6 /105 х 148,5 мм/ хэмжээтэй хэвлэмэл маягт.

3.

Мансууруулах эмийн жор нь 90х120 мм хэмжээтэй хэвлэмэл маягт. Баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл 5 мм-ийн өргөнтэй, шар зураастай байна. Мансууруулах эмийн жорын маягтыг авахдаа байгууллагын албан тоот, өмнө нь авсан мансууруулах эмийн жорын маягтын тайланг Эрүүл мэндийн сайдын ... тушаалд заасны дагуу гаргаж, мөнгө тушаасан баримтын хамт ЗГХА-ЭМГ-т өгнө.

/Мансууруулах эмийн жорын маягтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар нэгдсэн журмаар хэвлэж, дугаарлан байгууллагын тэмдэг дарж, баталгаажуулан түгээж байна.

 

2.    Эмийн жор бичих

 

1.

Эмчлэх эрх бүхий хүний их, бага эмч өвчтөнд оношийн дагуу жор бичнэ.

2.

Эмийн нэрийг олон улсын (Generic) нэршлээр нь латинаар, уламжлалт эмийг монгол нэрээр латин галигаар бичнэ.

3.

Эмийн нэр бүрийг шинэ мөрнөөс том үсгээр эхэлж, харьяалахын тийн ялгалд бичнэ. Өвчтөнд эмийг яаралтай олгох шаардлага гарвал жорын зүүн буланд “cito” (яаралтай) гэж бичнэ.

4.

Жорыг бэх, тосон балаар тод гаргацтай бичих бөгөөд баллаж, засварлаж үл болно.

5.

Жорд шингэн эмийг мл ба дуслаар, бусад хэлбэрийн эмийн тунг грамм (gr)миллиграмм (mg), микрограмм(mcg)-аар илэрхийлж бичнэ.

6.

Олон найрлагатай эмийн жорыг бичихдээ эхлээд гол үйлдэл үзүүлэх эмийг (basis) дараа нь туслах чанарын эмийн бодис (adjuvans), үүний дараа эмийн амт, үнэр, өнгийг засах хольцбодис (corrigens) , хамгийн сүүлд эмийн хэлбэр оруулах бодис (constituens)- ыг тус тус заан дэс дараатай бичнэ.

7.

Жорд бичигдсэн эмийн тун адил байвал сүүлийн эмийн нэрийн ард “ana” (адил хэмжээгээр) гэдэг үгийг “aa” гэж товчлон бичээд тунг заана.

8.

Энгийн эмийн жорын маягтад гурваас илүүгүй, сэтгэц нөлөөт эмийг хоёроос илүүгүй, мансууруулах эмийн жорын маягтад нэг эмийг бичнэ.

9.

Сэтгэц нөлөөт эмийг энгийн эмийн жорын маягт дээр бичнэ.

10.

Сэтгэц нөлөөт эмийн жоронд эмнэлгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна.

11.

Хөнгөвчлөх эмчилгээнээс бусад тохиолдолд мансууруулах эмийн жорын маягтад 10 ширхэгээс илүүгүй үрэл, шахмал, лаа, туншил, 20мл-ээс илүүгүй шингэн эм бичнэ.

12.

Хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдсан өвчтөнд мансууруулах эмийг тухайн өвчтөний биеийн байдлыг харгалзан 7 хүртэлх хоногийн хэрэгцээнээс илүүгүй бичнэ.

13.

Эм хэрэглэх арга, анхаарах болгоомжлол, харилцан үйлчлэл, тохиолдож болох гаж нөлөө, түүнээс сэргийлэх арга хэмжээний тухай тэмдэглэлийг S: “Signa” (тэмдэглэ) хэсэгт товч, тодорхой, ойлгомжтойгоор монгол хэлээр бичнэ. Жишээ нь: (1 шахмалаар өдөрт 1 удаа 6,12,18,24 цагт хоолны дараа ууна) г.м

14.

Жорын маягтад бичигдсэн эмийн хооронд тусгаарлах тэмдэг (#) тавина.

15.

Мансууруулах эмийн жорыг нарийн мэргэжлийн эмчийн тогтоосон оношийг үндэслэн өвчтөний харьяалагдах өрх, сумын эмч бичиж, эрхлэгч /ахлагч/-ийн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан байна. Хөдөө орон нутгийн өвчтөн нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор эмчлүүлж буй тохиолдолд түр оршин суугаа хорооны өрхийн эмч жор бичиж, дээрхийн адил баталгаажуулна.

16.

Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгох болон амбулатори, поликлиникээр үнэ төлбөргүй олгох эмийг энгийн жорын маягтад бичиж, индексжүүлэн, баталгаажуулсан байна.

3.    Эмийн санд эмийг олгох

1.

Эм баригч эмийг өвчтөнд олгохдоо уг эмийг хэрэглэх арга, давтамж, тун хэмжээ, хэрэглэх хугацаа, илэрч болох гаж нөлөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

2.

Жорын маягтын ар талд жор хүлээн авсан, бэлтгэсэн, шалгасан, олгосон эм зүйч, эм найруулагч гарын үсгээ зурж, огноог тэмдэглэнэ.

3.

Мансууруулах эмийн жорын маягтын ар талд эм хүлээн авсан хүний нэр, хаяг, регистрийн дугаар, огноог тэмдэглэж, гарын үсэг зуруулна.

4.

Эм баригч жорыг бүртгэлд хүлээн авч олгосон тухай тэмдэглэнэ.

 

 

 

Аз жаргалын эрэл

Аз жаргал бол замгүй зам,зорилгогүй зорилго. Хүн аз жаргалтай амьдаръя гэж бодоод байдаг. Гэтэл тэр аз жаргал нь ердөө олддоггүй. Тэгээд хэзээ нэгэн цат л аз жаргалтай болно гэж хүлээдэг. Тэгвэл хүлээгээд ирдэггүй, хайгаад олддоггүй, тэр аз жаргал та бүгдийн дотор чинь байгаа. Хүн аз жаргалтай байгаагаа мэддэггүй. Хэрэв та аз жаргал хайвал танд зовлон л ирнэ. Яагаад гэвэл аз жаргалыг хайх явцдаа аз жаргалаа алдаад байдаг. Харин уй гашуу, зовлон таны гадна байдаг. Тиймээс аз жаргалаа өөрөөсөө мэдэрч сурснаар аз жаргалтай байх эсэх нь өөрөөс чинь шалтгаална гэсэн үг. Хүн бол маш агуу. Хүн бодлоо үгээр илэлхийлэхийн хамт үгээ хянаж байдаг.
Хүний бодол маш их хүчтэй гэдэг. Өчигдрийн бодсон бодол өнөөдрийн амьдрал болж байдаг. Ийм учраас аз жаргалтай байж сурах хэрэгтэй гэнэ. Аз жаргалтай байх эсэх нь зөвхөн таны бодлоос шалтгаална. Иймээс өдөр бүр аз жаргалтай байж аз жаргалаа мэдэр. Ингэхийн тулд таныг яаж ч гомдоож байсан тэр хүмүүсийн тухай муугаар бүү бод. Энэ нь  таны дотор байгаа муу муухайг тэжээж, тэтгэж байдаг тул тэр тэжээдэг хоолыг нь устгачихвал таны доторх муу муухай зүйлүүд устаж үгүй болж гэрэл гийнэ. Мөн бурууг бусдаас хайх хэрэггүйн дээр өөрийнхөө талаар үргэлж өөдрөг бодож яв. Мөн бэлэг дэмбэрэлгүй үг хэллэг болох "үгүй, байхгүй, чадахгүй, би хоосон хүн, би ядуу хүн, надад жаргал хэзээ ч ирэхгүй" гэх мэтийг хэлэхгүй байхыг хичээхийн дээр үглэх,  уурлах, загнах, гомдох, хардах нь танд байгаа аз жаргалыг арилгахаас гадна таны цаашдын аз жаргалд саад болдог. Баярлана гэдэг нь тэр хүнд эрчим хүч /энерги/ өгсөж ирж байна гэсэн үг . Иймд таны эргэн тойронд аз жаргалын эрчим хүч бүрхсэн гэж бод. Ингэснээр танд "хараал, татга" болон муу зүйл хүрэхгүй, зовлон ирэхгүй. Гэнэт баярлаж хөөрвөл юунаас болж ингэснээ мэдэрч, энэ мэдрэмжээ хадгалж, баярлаж байхыг хичээ.Аз жаргалыг мэдэрсэн хүн бол ямар ч хүнд өвчнийг сайнаар төсөөлж байгаа эдгэсэн тохиолдлын тухай маш олон жишээ байдаг. Дахин хэлэхэд оюун санаандаа хорсох, шунах, занах, шүүмжлэх, атаархах, хардах гэх мэт муу муухай бодлыг агуулахгүй байж сурах нь чухал шүү.
Мөн аймшгийн кино маш их муу энерги цацдаг учир нас богиносгодог ба тэр айлд хар энерги буй болдог. Иймээс аз жаргалыг олж авч сурах дадал бас хэрэгтэй. Тиймээс харьцсан хүн болгоноосоо аз жаргал авч сур. Аяндаа бүх зүйл өөрчлөгдөн аз жаргалаар дүүрнэ.Та ингэж эерэг сайхан сэтгэлээ байнга гаргаж, хандаах байхаар бусдыг өөрөөр буюу сайхан талыг нь харж эхэлнэ, түүнийгэ байнга давтдаг болчихно.
Ингэж дадсан тохиолдолд муу юмнаас эерэг энерги олж чаддаг болно. Нэг ёсондоо сөрөг муу үйлдлээс эерэг зүйл олж чадна гэсэн үг.
Ер нь аз жаргалд саад болдог зүйл бол өөрийгөө дутуу үнэлдэг хүнд тохиолддог бусдыг муулж, хорлох  гэсэн атаархал хорон үйлдэл билээ. Тэгснээр тэр хүн насан туршдаа хүнээс илүү гарах гэж яваад амьдралын гол шугамаа алдаж, хамаг аз жагалаа гээчихдэг билээ. Энэ бүгдийн цогц шийдэл нь та аз жаргалыг өөрөөсөө гэрэлтүүлж, өрөөлөөс цуглуулж сурах гэсэн үг болой.

(Нийт: 39)